Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Балархай эгшгийн үүрэг
1. Эгшигжүүлдэг нь:
                 1) Эгшигт гийгүүлэгчийг эгшигжүүлнэ.    7=Э  үнага, тэрэг, хөөрөг, ажил;
                     Гажилт:           а)   даган чимэх үг  "л"  Жишээ нь: сайн л явна
                                              б) өрөнхийлөн хамаатүүлах "нь"  Жишээ нь:  Эх нь шийр алаг бол хүү нь хээр алаг.
                                              в) гарахын тийн ялгалын "г" Жишээ нь     Номын санг үзьө.
                  2) Дараалан орсон 2 заримдаг гийгүүлэгчийн сүүлчийн заримдаг гийгүүлэгч нь эгшигтэй бичигдэнэ.     9+9=Э    Жишээ нь: хүүхэд, хүүдас:
                     Гажилт:      а)   с,х+т,ч=э Жишээ нь: үсч.түүхт;
                  3) .Дараалан орсон 3 гийгүүлэгчийн 3-р нь хэлний үзүүрийн "н" ба хоолойн "г" байвал "н","г"-ийн өмнө эгшиг бичнэ. Жишээлбэл: харагдана, хүндага:
                  4)Эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч эгшиггүй бичигддэг.   7+9=Э   Жишээ нь: халх, арьс, хивс, малч, дагз;
                     Гажилт: үйлт нэрийн "х" өмнөө эгшигтэй бичигдэнэ. х=э     Жишээлбэл: халах, олох, хүрэх, сүрах:

2. Балархай эгшиг зөөлөрсөн гийгүүлэгчийг тэмдэглэдэг нь:
                 1) Давхар зөөлөрсөн 2 гийгүүлэгчийн ард "и" зөөлрүүлэх үүрэгтэй бичигдэнэ. Жишээ: тархи, горхи, урхи, онги, хонгил, данги, хангинуур, бурхи, салхи, архи, тамхи, хулхи, хулгиан, булги, сархинаг, сархиа, сорви, борви, туурвих, холби, халбигар, талхи:
                 2) Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараа залгавар бичихэд балархай эгшиг шаардлагатай бол зөөлний тэмдэг "и" болж хүвирна. Энэ "и" нь өмнөх гийгүүлэгчээ зөөлрүүлж, арынхаа үсгийг эгшигжүүлдэг.
                            а)   Зөөлөрсөн гийгүүлэгчийн ард эгшигт гийгүүлэгч бичвэл "ь"-"и" болно. гь+7=ги  Жишээ нь: харь+в=харив сорь+л=сорил
                            б) Зөөлөрсөн заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч бичвэл "ь"-"и" болно.    9ь+9=9и9       Жишээлбэл: дахь+ж=дахиж, бодь+т=бодит;
                            в) Зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчийн ард заримдаг гийгүүлэгч бичвэл "ь" хэвээрээ бичигдэнэ. 7ь+9=7ь9     Жишээлбэл: барь+ж=барьж, гавь+сан=гавьсан;
                   Гажилт: Үйлт нэрийн "х"-ийн өмнөх "ь"-"и" болно.  Жишээлбэл: барь+х=барих, гавь+х=гавих;



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats