Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Эхлэл-АОМ ТББ тодорхойлолт дүгнэлт
Эхлэл-АОМ ТББ Захирал Ц. Бадамхатан
Нийгмийн Хөгжлийн Төслийн Менежер  Андрей Моузлен

Л.Норжийгийн танилцуулга

Л.Норжий нь Эхлэл-АОМ ТББ-ын Нийгмийн Хөгжлийн Төслийн Албан Бус Төслийн зохицуулагчаар 10 жил гаруй амжилттай сайн ажилласаар ирсэн билээ.
Энэхүү хугацаанд янз бүрийн шалтгаанаар сургуулиас завсардсан 4100 орчим  хүүхдэд боловсрол нөхөн олгож өөртөө итгэх итгэлий нь босгон амьдралын замыг нь өөрчилсөн юм. Энэхүү төсөл нь тухайн орон нутагт 2-4 жил ажиллаад  цаашид аймаг орон нутгийн засаг захиргаа болон боловсрол төвийн эрх мэдэлд шилжигдэн төслийн тогтвортой байдлыг бий болгох зорилготойгоор хэрэгжигдэж эхэлсэн билээ. 
       
Боловсролын яам, орон нутгийн Засаг Захиргаа, Боловсрол төв, Сургуулийн Захиргаа, Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай хамтран ажилласнаар доорх аймаг хотуудад энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлсээр ирлээ.  Орон нутаг нь:  Улаанбаатар хотын СБД, БЗД, СХД, Булган, Хэнтий, Төв,   Эрдэнэт, Архангай, Баянхонгор, Завхан аймаг.

Л.Норжий нь бие махбодийн ядралыг үл хайхран олон мянган км замыг туулан алс холын аймаг сумдад хүрч ажиллан түүний харамгүй хайрын сэтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд нийт 4100 гаруй хүүхдүүд энэхүү төслөөр дамжин бичиг үсэгт тайлагдан 8-р ангийн боловсрол эзэмших ба ЕБС-т эргэн суралцах боломжтой болсон юм.
  
Төслийн анги бүлгийг нээн ажиллуулахын сацуу жил бүр 50 гаруй багшийг янз бүрийн насны болоод түвшингийн холимог бүлгийн албан бус сургалтыг хэрхэн явуулах, заах арга зүй хйигээд хүүхдүүдэд хэрхэн урам өгч үнэлэх мөн тулгарч болохуйц бэрхшээлүүдээс гарах арга ухаанд сурган хүмүүжүүлснээр 2004 ба 2005 онд явагдсан  АББ олгох сургалт явуулдаг багш нарын “Ур чадвар”-ын Улсын уралдаанд сургагдсан багш нараас нь дараалан эхний байрыг эзэлсэн юм.
 Мөн Норжий нь багш нарын ажлын үр дүнг сурагчдын сурлагын ахицын бодит үнэлгээнд тулгуурлан тооцдог. Мөн түүнчлэн гадаадын орчин үеийн боловсролын дэвшилтэт арга барилыг судлан шинжилж өөрийн туршлагатай харьцуулан дүгнэлт хийж өнөөгийн боловролын хөгжилд тохирохуйц арга зүйг боловсруулан туршин нэвтрүүлдэг.  

Л. Норжий нь төслийн үйл ажиллагааг сайжруулан улам боловсронгуй болгох тал дээр үргэлж шинийг сэдэж идэвх зүтгэлтэй ажилладаг билээ. Мөн нэлээд олон сурах бичиг, сургалтын материал, гарын авлага зэргийг зохион гаргасан ба түүний эдгээр бүтээлүүд нь өнөөг хүртэл албан болон албан бус сургалтанд ашиглагдсаар байна.

Мөн Норжий нь хүүхдэд боловсрол нөхөн олгоход анхаарал тавихын сацуу тэдний эрүүл мэнд, ёс суртахуун, амьдралын сайн сайхны төлөө онцгой анхаарч ажилладаг төдийгүй мөн төслийн багш нарт ч энэхүү шаардлагыг тавьдаг билээ.

Анги танхим, дотуур байрыг тохижуулснаар хүүхдийн аятай тухтай сурах орчин нөхцлийг бүрдүүлсэн ба зураг, хөдөлмөр, биеийн тамир зэрэг хүүхдийн эрүүл мэнд мөн сэтгэн бодох бүтээх чадварт нөлөөлөхүйц хичээлүүдийн сургалтыг хүүхэд багш нарын хөгжих талбар болгон ажиллуулдгаас гадна хичээлээс гадуур ЕБС-ийн урлаг спортын үйл ажиллагаанд хүүхдүүдийг хамруулах боломж нөхцлийг бүрдүүлж өгсөн.         
 
Эцэг эхчүүдэд үр хүүхдийнхээ боловсролд онцгой анхаарал тавьж эцэг эхийн үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгохыг ятган уриалах зорилгоор тэдэнд жил бүр тогтмол сургалт семинар зохион байгуулснаар оюун санаанд нь хувьсгалыг хйисэн билээ. Мөн Л.Норжий нь эмзэг бүлгийн эдгээр айл өрхийн хүүхдүүдэд зах зээлийн энэхүү ороо бусгаа, хүнд хэцүү нөхцөл байдлыг шантралгүйгээр даван туулах сэтгэлийн тэнхээ, урам зориг хайрласнаар ирээдүйдээ итгэх итгэл найдварын үрийг тарьсан нэгэн юм. …………….
Чадваржиж буй нь Жон Максвелл-ийн “сая удирдагчийн мандат” олгох сургалтын төгсөх ангийн оюутан, ILI (Олон улсын удирдлагын Институт)-ийн анхны Монгол төгсөгчдийн нэг.
Мэргэжиж байгаа нь Зан чанар, Ёс зүйн хандлага өөрчлөх, Санхүүгийн эрх чөлөө, Удирдлагын хичээлийг заах, Хүүхэд эмэгтэйчүүд, удирдлагуудад ёс зүй, сэтгэл зүйн талаар зөвлөх


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats