Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Лхамсүрэнгийн Норжийгийн намтрын товчоон
Отгон тэнгэр уулын өвөрт олондоо бол унд устай гэгддэг, ёс  журам баримталдаг аав_ ээжийн 9 сайхан хүүхдийн нэг нь болон төрсөн.  Завхан аймгийн Отгон сумын бага сургууль, мөн аймгийн Шилүүстэй сумын 7 жилийн сургууль, Ховд аймаг дахь Багшийн сургууль, ОБДС-ийг  тус тус дүүргэсэн.
Сургалтын шинэ системээр хот хөдөөгийн бүх сургууль хичээллэх болж аймаг бүрээс 2 багшийг нийслэлд сургагч багш болгон бэлтгэж, намар бүр аймгийнхаа бага ангийн багш нарт хичээл заалгахад намайг математикийн заах аргыг заадаг багш болгон агуу багш нар минь өөрсдөдөө тэр хүүхдээр хичээл заалгах хүртэл даруу болон, намайг өргөн дэмжиж байсны хүчинд би олон зүйл дээр мөн ч их урамшин боссон доо. Хүн хийж чадахгүй байхад чи сайн байна чадаж байна гээд байхаар яалт ч үгүй сайн  хийх аргуудыг хайж, эндээс бага боловч амжилт олж эхэлдэг юм билээ.
Отгон сумд 2 жил тааруу ажилласан. Улаанбаатар хотод ирээд 1976-2001 оны хооронд 48-р сургуульд багын, хэлний багш, намын үүрийн дарга багын эрхлэгч, төслөөр хамтран ажиллагч гэх мэт ажлуудыг хийж ажлын дөр олж авсан даа. Миний амьдралын олон зүйл энэ сургуультай холбоотой. Чадварлаг сайхан хамт олноор түшүүлж, олон сайхан шавь нартай болж, ажил хийж сурсан даа. Миний сайн муу бүхий л зүйлсийг минь хүлээн зөвшөөрч хүн болгон төлөвшүүлсэн газар.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats